



Тайлол Хот бүтээгдэхүүний талаарх түгээмэл асуултууд
1-Тайлол Хот гэж юу вэ, хэрхэн үйлчилдэг вэ?
Хариулт: Тайлол Хот нь ханиад, томуугийн нийтлэг шинж тэмдгүүдийг намдаах зориулалттай эмийн сангаас жоргүйгээр худалдаалагддаг нунтаг хэлбэрийн эм юм. Найрлага нь: Парацетамол (500мг) – халуун бууруулж, өвдөлтийг намдаана. Псевдоэфедрин (60мг) – хамрын битүүрлийг арилгана. Хлорфенерамин малеат (4мг) – найтаах, хамраас шингэн нус гоожих зэрэг харшлын шинж тэмдгийг намдаана
2-Тайлол Хот ямар, ямар шинж тэмдгийг эмчилдэг вэ?
Хариулт:
Тайлол Хот дараах шинж тэмдгүүдийг намдаадаг: Толгойн болон биеийн өвдөлт, халууралт
хамрын битүүрэл эсвэл шингэн нус гоожих, найтаах, ханиалгах
Тайлол Хот C нь С витамин агуулсан бол, Tylol Hot D (Day) нь өдөр хэрэглэж болохуйц, нойрмоглуулахгүй найрлагатай.
3-Тайлол Хот-н ба бусад хэлбэрүүдийг хэрхэн хэрэглэх вэ?
Хариулт:
Тайлол Хот: 1 уутыг 160 мл халуун усаар найруулж, бүлээнээр ууна. 12+ насны хүмүүст. 6–8 цаг тутамд 1 удаа, өдөрт 4 удаагаас хэтрүүлж хэрэглэж болохгүй.
Тайлол Хот Хүүхэд: 6+ насны хүүхдэд, 1 уутыг 160 мл бүлээн усаар найруулж ууна. 6–8 цаг тутамд 1 удаа, өдөрт 4 удаагаас хэтрүүлж хэрэглэж болохгүй.
Тайлол Хот C: Энгийн Тайлол Хоттой ижил хэрэглэнэ. С витамин агуулснаар дархлааг дэмжинэ.
Тайлол Хот Д: Өдрийн цагаар хэрэглэнэ. Нойрмоглолт үүсгэхгүйгээр шинж тэмдгийг намдаана.
Анхааруулга: 3 хоногоос илүү шинж тэмдэг үргэлжилбэл эмчид хандана уу.
4-Тайлол Хот хүүхдэд аюулгүй юу?
Хариулт:
Тайлол Хот Хүүхэд нь 6+ насны хүүхдэд зориулсан, бага тунтай аюулгүй найрлагатай. Хүүхдэд өгөхөөс өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөх шаардлагатай.
5-Миний даралт ихэсдэг бол Tylol Hot хэрэглэж болох уу?
Хариулт:
Өндөр даралттай бол Тайлол Хот болон Тайлол Хот Д хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөөрэй. Найрлага дахь Псевдоэфедрин нь даралтыг нэмэгдүүлж болзошгүй тул тохирсон хувилбарыг зөвлөнө.
6-Жирэмсэн эсвэл хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй юу?
Хариулт:
Жирэмсэн эсвэл хөхүүл үед Тайлол Хот-н аль 1 хувилбарыг хэрэглэхээс өмнө эмчтэй заавал зөвлөлдөөрэй. Парацетамол ерөнхийдөө аюулгүйд тооцогддог ч, Псевдоэфедрин болон Хлорфенерамин-ийн хэрэглээ болгоомжтой байх шаардлагатай.
7-Хэрэглэх тунгаа алгассан бол яах вэ?
Хариулт:
Тунгаа алгассан бол санамсаргүй үедээ ууна. Харин дараагийн тунгийн цаг ойртсон бол алгассан тунгаа нөхөх гэж хоёр дахин их тун бүү хэрэглээрэй.
8-Бусад эмтэй хамт хэрэглэж болох уу?
Хариулт:
Тайлол Хот болон бусад хэлбэрүүд нь сэтгэл гутралын эм, даралт бууруулах эм, ханиадны бусад эмүүдтэй харшилж болзошгүй. Эмч, эм зүйчтэй заавал зөвлөлдөөрэй.
Болзошгүй гаж нөлөө юу байдаг вэ?
Хариулт:
Ховор тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй:
Нойрмоглох
Дотор муухайрах, гэдэс эвгүйрэх
Ам хатах
Түгших, сэтгэл тогтворгүй болох
Харшлын хүнд хэлбэрийн шинж (арьсан дээр тууралт, амьсгалахад хүндрэл гэх мэт) илэрвэл яаралтай эмчид хандана уу.
10-Хэрхэн хадгалах вэ?
Хариулт:
Хүүхэд болон амьтнаас хол, нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн газар хадгална. Дуусах хугацааг анхаарч хэрэглэнэ.
11-Хоолой өвдөхөд Тайлол Хот тус болох уу?
Хариулт:
Тийм. Бүх Тайлол Хотцн бүх хэлбэрүүд нь түүний дотор Тайлол Хот C ба Тайлол Хот Д нь хоолойн өвдөлтийг багасгах үйлчилгээтэй.
12-Хэдий хугацаанд үйлчилж эхэлдэг вэ?
Хариулт:
Тайлол Хот бүтээгдэхүүнүүд 5 минутын дотор өвдөлт, 30 минутын дотор халууралт намдааж эхэлдэг. Гэсэн ч биеийн онцлогоос хамаарч үйлчилгээний хурд бага зэрэг ялгаатай байж болно.