Wooden table with lemon fruits and free space on nature blurred background. Generated AI.
Wooden table with lemon fruits and free space on nature blurred background. Generated AI.
Wooden table with lemon fruits and free space on nature blurred background. Generated AI.
Wooden table with lemon fruits and free space on nature blurred background. Generated AI.
previous arrow
next arrow

Тайлол Хот бүтээгдэхүүний талаарх түгээмэл асуултууд

1-Тайлол Хот гэж юу вэ, хэрхэн үйлчилдэг вэ?

Хариулт:  Тайлол Хот нь ханиад, томуугийн нийтлэг шинж тэмдгүүдийг намдаах зориулалттай эмийн сангаас жоргүйгээр худалдаалагддаг нунтаг хэлбэрийн эм юм. Найрлага нь: Парацетамол (500мг) – халуун бууруулж, өвдөлтийг намдаана. Псевдоэфедрин (60мг) – хамрын битүүрлийг арилгана.  Хлорфенерамин малеат (4мг) – найтаах, хамраас шингэн нус гоожих зэрэг харшлын шинж тэмдгийг намдаана

2-Тайлол Хот ямар, ямар шинж тэмдгийг эмчилдэг вэ?

Хариулт:
Тайлол Хот дараах шинж тэмдгүүдийг намдаадаг: Толгойн болон биеийн өвдөлт, халууралт
хамрын битүүрэл эсвэл шингэн нус гоожих, найтаах, ханиалгах
Тайлол Хот C нь С витамин агуулсан бол, Tylol Hot D (Day) нь өдөр хэрэглэж болохуйц, нойрмоглуулахгүй найрлагатай.

3-Тайлол Хот ба бусад хэлбэрүүдийг хэрхэн хэрэглэх вэ?

Хариулт: 
Тайлол Хот: 1 уутыг 160 мл халуун усаар найруулж, бүлээнээр ууна. 12+ насны хүмүүст. 6–8 цаг тутамд 1 удаа, өдөрт 4 удаагаас хэтрүүлж хэрэглэж болохгүй.
Тайлол Хот Хүүхэд: 6+ насны хүүхдэд, 1 уутыг 160 мл бүлээн усаар найруулж ууна. 6–8 цаг тутамд 1 удаа, өдөрт 4 удаагаас хэтрүүлж хэрэглэж болохгүй.
Тайлол Хот C: Энгийн Тайлол Хоттой ижил хэрэглэнэ. С витамин агуулснаар дархлааг дэмжинэ.
Тайлол Хот Д: Өдрийн цагаар хэрэглэнэ. Нойрмоглолт үүсгэхгүйгээр шинж тэмдгийг намдаана.
Анхааруулга: 3 хоногоос илүү шинж тэмдэг үргэлжилбэл эмчид хандана уу.

4-Тайлол Хот хүүхдэд аюулгүй юу?

Хариулт:
Тайлол Хот Хүүхэд нь 6+ насны хүүхдэд зориулсан, бага тунтай аюулгүй найрлагатай. Хүүхдэд өгөхөөс өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөх шаардлагатай.

5-Миний даралт ихэсдэг бол Tylol Hot хэрэглэж болох уу?

Хариулт:
Өндөр даралттай бол Тайлол Хот болон Тайлол Хот Д хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөөрэй. Найрлага дахь Псевдоэфедрин нь даралтыг нэмэгдүүлж болзошгүй тул тохирсон хувилбарыг зөвлөнө.

6-Жирэмсэн эсвэл хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй юу?

Хариулт:
Жирэмсэн эсвэл хөхүүл үед Тайлол Хот-н аль 1 хувилбарыг хэрэглэхээс өмнө эмчтэй заавал зөвлөлдөөрэй. Парацетамол ерөнхийдөө аюулгүйд тооцогддог ч, Псевдоэфедрин болон Хлорфенерамин-ийн хэрэглээ болгоомжтой байх шаардлагатай.

7-Хэрэглэх тунгаа алгассан бол яах вэ?

Хариулт:
Тунгаа алгассан бол санамсаргүй үедээ ууна. Харин дараагийн тунгийн цаг ойртсон бол алгассан тунгаа нөхөх гэж хоёр дахин их тун бүү хэрэглээрэй.

8-Бусад эмтэй хамт хэрэглэж болох уу?

Хариулт:
Тайлол Хот  болон бусад хэлбэрүүд нь сэтгэл гутралын эм, даралт бууруулах эм, ханиадны бусад эмүүдтэй харшилж болзошгүй. Эмч, эм зүйчтэй заавал зөвлөлдөөрэй.

Болзошгүй гаж нөлөө юу байдаг вэ?

Хариулт:
Ховор тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй:
Нойрмоглох
Дотор муухайрах, гэдэс эвгүйрэх
Ам хатах
Түгших, сэтгэл тогтворгүй болох
Харшлын хүнд хэлбэрийн шинж (арьсан дээр тууралт, амьсгалахад хүндрэл гэх мэт) илэрвэл яаралтай эмчид хандана уу.

10-Хэрхэн хадгалах вэ?

Хариулт:
Хүүхэд болон амьтнаас хол, нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн газар хадгална. Дуусах хугацааг анхаарч хэрэглэнэ.

11-Хоолой өвдөхөд Тайлол Хот тус болох уу?

Хариулт:
Тийм. Бүх Тайлол Хотцн бүх хэлбэрүүд нь түүний дотор Тайлол Хот C ба Тайлол Хот Д нь хоолойн өвдөлтийг багасгах үйлчилгээтэй.

12-Хэдий хугацаанд үйлчилж эхэлдэг вэ?

Хариулт:
Тайлол Хот  бүтээгдэхүүнүүд 5 минутын дотор өвдөлт, 30 минутын дотор халууралт намдааж эхэлдэг. Гэсэн ч биеийн онцлогоос хамаарч үйлчилгээний хурд бага зэрэг ялгаатай байж болно.

To top
marsbahis adresi marsbet flughafentransfer şişli escort sweet bonanza bahsegel bahsegel sweeet bonanza oyna şişli escort bayan sweet bonanza